Дунд насныхан секс хийхийн оронд дэлгүүр хэсдэг
- schedule 2018 оны 2 сарын 20
- chat_bubble 1
Эрчүүд тестостероны дутагдалд орж байна
Орост таваас дээш жил хамт амьдарсан хосууд бараг сексээс “гарсан” байдаг гэсэн дүгнэлтийг Оросын эрдэмтэд хийсэн байна. Тэд тус улсын янз бүрийн бүс нутгийн хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Эмч судлаачид чухам юунаас болж ийм байдалд хүрснийг ч мөн тогтоосон байна. Гол нь бэлгийн гол даавар болох тестостероны дутагдал тус улсын хүн амын дунд сексийн сонирхол буурах гол шалтгаануудын нэг гэж үзсэн байна. Юуны өмнө эрчүүдэд тестостерон илүү дутагдалтай байгаа аж.
Тэгэхээр эл дутагдаж байгаа тестостероныг яаж нөхөх вэ, яаж эрүүл бие, өөртөө итгэх итгэл, хайр сэтгэлийн баяр жаргалыг эргүүлэн олж авах вэ? Энэ талаар эмч дараахь зүйлийг зөвлөж байна.
Сексийн оронд дэлгүүр хэсдэг
Сүүлийн үед сексийн дутагдал нь дунд насныхны сэтгэлийг зовоосон гол асуудал болоод байна. Сексийн дутагдал гол төлөв 30-40 насныханд тохиолддог, тэд ч үүнийгээ нуудаггүй гэнэ. Ажил төрлийн хувьд захирал, хуульч, үйлдвэрийн эзэд, компьютерийн ажилтнууд, менежерүүд сексийн дутагдалд ордог байна. Тэд ихэвчлэн боловсролтой хүмүүс байдаг. Тэдэнд дутагдах гачигдах зүйл бараг байдаггүй. Ганцхан сексийн жаргалаар тэд дутагдаж явдаг. Тэд хүүхдийнхээ боловсролыг дээшлүүлэх, гэрийнхээ аж ахуйг өөд татах, дэлгүүр хэсч элдэв зүйл худалдан авч сэтгэлийнхээ онгорхой зайг нөхдөг байна. Ийм хүмүүс гадуур явж явж ирэхдээ уцаартай, ядарч туйлдсан, гуньж гутсан дүр төрхтэй байдаг аж.
Тэд яагаад буруу харж унтдаг вэ?
Эр хүний хувьд эр зориг, байнгын сексийн чадавхи гол бахархал нь байдаг. Жинхэнэ эр хүнд байх ёстой сайн чанарууд гэж бий. Гэтэл зарим хүн мөнгөтэй бэлтэй эрчүүдийг илүүд үздэг. Энэ бүгд эр хүний сексийн чадавхитай холбоотой нь ойлгомжтой. Тийм учраас сексийн чадамж муудах үед эр хүний өөртөө итгэх итгэл буурдаг байна. Эрдэмтэд эр хүний санаа сэтгэлээр унах, уруу дорой явахын нэг гол шалтгаан нь түүний цусан дахь тестостероны төвшин буурсантай холбоотой байдгийг тогтоожээ. Тестостерон нь эр хүний гол даавар бөгөөд бие махбодийн бүх л үйл ажиллагаанд нөлөөлж байдаг аж. Үүнээс гадна тестостерон нь ажлын чавдар, сэтгэл өөдрөг байх, амьдралд итгэх итгэлд ч нөлөөлдөг байна. Эмч нар хөдөлгөөн багатай байх, архинд хэт их шунах, өөх тостой хоол их идэх нь тестостероны дутагдалд хүргэдгийг олж тогтоожээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...