2018 оны зурхай: Загаснуудын сэтгэл зүрх хайраар бялхана
- schedule 2018 оны 1 сарын 31
- chat_bubble 0
Энэ жил загаснуудын хувьд удаан хугацааны турш хайсан аз жаргалаа олно. Юуны өмнө нохой жил загасанд шинэ, сонирхолтой ажил санал болгох нь. Тиймээс энэ онд загас гайхамшигтай уран бүтээлч, эсвэл чадварлаг зохиолч болж чадна. Гуравдугаар сард таны авьяас билэг төгөлдөр байна.
Загаснууд орон сууцны асуудлаа шийдэж, зарим нь шинэ тохилог орон байртай болно. Өрсөлдөгчид буюу дайснаа та өөрийн нөхөр болгож чадна. Нохой жил таныг шинэ бөгөөд сонирхолтой хүмүүстэй учруулна. Хайр дурлалын асуудлын улмаас сэтгэл гонсойхгүй, сэтгэл зүрх тань хайраар бялхана.
Та нохой жилд мөнгө санхүүгийн асуудалд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө тэнгэрээс унаад ирэхгүй. Хувь заяанаас өгсөн боломж бүрийг ашигла. Та илүү их ашиг олохын тулд дэмий хоосон мөрөөдөгч танилуудаасаа болгоомжлоорой. Буян хийхийг хүсвэл таны тусламж илүү хэрэгтэй асрамжийн газрыг зүглээрэй. Илүү их унтаж, бага ид. Мөн тамхи татах зэрэг муу зуршлуудаа хаях хэрэгтэй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...