Ганц модны боомтыг нээжээ
- schedule 2018 оны 1 сарын 19
- chat_bubble 0
Монголын экспортын бүтээгдэхүүний гаргадаг гол боомтын нэг болох Ганц модны боомтыг Хятадын талаас хааж Оюутолгой, Тавантолгой компаниуд ч бүтээгдэхүүний гаргаж чадахгүй байсныг өчигдөр орой нээсэн байна.
БНХАУ-ын Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд Монгол Улсын Засгийн газарт шаардлага тавьж улмаар нааш нэвтрэх замыг хаагаад байсан бөгөөд тэд доорх шаардлагыг тавьж байсан юм.
Үүнд, Уртын урт тээврийг хуучнаар явуулах,
Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх,
Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх,
Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байгаа юм.
Эдгээр шаардлагуудыг биелүүлэх болсон эсэхийг мэдэхгүй, юутай ч боомт нээгдэж "Оюу толгой" зэсийн баяжмалаа, "Эрдэнэс Тавантолгой" нүүрсээ гаргаад эхэлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...