“Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу?
- schedule 2017 оны 12 сарын 18
- chat_bubble 0
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна.
“Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу” гэсэн сэдвээр Хууль зүйн доктор Б.Гүнбилэг илтгэл тавив.
Тэрбээр илтгэлдээ “Эрх зүйн шинэтгэлийн таван тусгагдахуун байдаг. Үүнд:
-Хууль тогтоомжийг шинэтгэх. Хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах,
-хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх,
-хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх,
-хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх,
-нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэх мэт.
Энэ таван тусгагдахууны нэг нь байхгүйгээр, нөгөө нь нөхөгдөнө гэсэн ойлголт үгүй. Бид хууль тогтоомжийг шинэтгэх, хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах асуудалд нэлээд ажил хийсэн. Энэ ажлын хүрээнд 600 орчим ердийн хууль батлах, тогтолцоогоо шинэтгэх оролдлогуудыг хийсээр ирсэн. Харин хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх ажлыг хийсэн үү гэвэл эргэлзээтэй байгаа. Эцэст нь хэлэхэд, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлж чадсан уу гэвэл үгүй гэдгийг илтгэлдээ дурдав.
Мөн өнөөгийн улс төрийн хямралыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр засрахгүй бөгөөд харин улс төрчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Үндсэн хуулиас бусад хуулиа ягштал сахих, сахиулах нь зүйтэй байна. Тухайлбал, аль нэг нам сонгуулийн үр дүнд ялалт байгуулбал тухайн намын төлөөлөл болсон албан тушаалтан төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг эрүүжүүлж, албан тушаалын гэмт хэрэгт хамруулан шийтгэж эхлэх цаг нь болсон. Үндсэн хуулийн 2000 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 7 нэмэлт, өөрчлөлтийг эргэн харж, яаралтай эдгээр зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар гурван чиглэлийг хэрэгжүүлэх үзэх ёстой. Үүнд, хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэх мэт. Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтын талаар огт мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа өнгөрсөн 25 жилийн парламент, Засгийн газрыг гайхан “биширч” байна. Түүнчлэн Junk news, populism-ийг хязгаарлах хуулийн зохицуулалтуудыг шинээр бий болгох, дордохын 7 өөрчлөлтөө өөрчлөх, ердийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг хууль зүйн доктор Б.Гүнбилэг илтгэлдээ онцоллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...