ХААХ
«Калашников» концерн алдарт «Иж» мотоциклаа дахин үйлдвэрлэхээр болжээ
- schedule 2017 оны 11 сарын 22
- chat_bubble 0
«Калашников» концерн алдарт «Иж» мотоциклаа дахин үйлдвэрлэхээр ажиллаж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр болсон «Армия-2017» форумын үеэр цахилгаанаар ажилладаг шинэ загварын мотоцикл болон хүнд оврын шинэ загварын мотоциклынхоо үндсэн санааг танилцуулсан байна.
Танилцуулгыг «Ирээдүй рүү тэмүүлэх Орос орон» үзэсгэлэнгийн «Манеж» үзэсгэлэнгийн төв зааланд хийжээ. Зөөлөн галбиртай гаднах хэлбэр, дугуйн дагуу байрлуулсан суултын яндан болон хамгаалалтууд, уртааш нь сунгасан нийт дүрс гээд шинэ загварын мотоцикл нь нилээд футуристик дизайнтай болжээ.
Мотоциклын урт нь бараг 3 м хүрч, жин нь хагас тонноос илүү гарсан ч дээд хурд нь 250 км/ц ба асаагаад 3,5 секундны дараа 100 км/ц хүртэл хурдаа авч чаддаг юм байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?