Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо
- schedule 2017 оны 11 сарын 17
- chat_bubble 0
“Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах” ажлын хэсгийн өргөтгөсөн хурал Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт өнөөдөр боллоо. Өргөтгөсөн хуралд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ХХМТГ-ын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НМТГ-ын дарга О.Чинзориг болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр улс, нийслэлийн хэмжээнд хийгдсэн ажлуудын танилцуулга хийгдэв. Мөн нутгийн захиргааны байгууллагуудад тоон гарын үсгийг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй нийслэлийн үйлчилгээний системийг уялдуулах, операторын үйлчилгээний системийг бий болгох зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээг цахимжуулах чиглэлд НЗДТГ болон ХХМТГ хамтран ажиллахаар боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...