OLZ.mn сайтын бэлгэ тэмдэг “MASCOT” зохиох уралдааны хугацааг сунгалаа
- schedule 2017 оны 11 сарын 17
- chat_bubble 0
Монголын Үндэсний цахим их дэлгүүр OLZ.mn сайтын бэлгэ тэмдэг MASCOT зохиох уралдааны хугацааг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа.
Уралдааны ерөнхий шаардлага:
- Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх бөгөөд бүтээлийн тайлбарыг ирүүлсэн байх;
- Сайтын онцлог, утга санааг бэлгэдэж, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байх;
- Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөх агуулгатай байх;
- Бэлгэдэл нь амьтны дүрс болон анимешн хэлбэрээр дүрсэлсэн байж болно.
- Утга агуулга, уран сайхны хувьд зохицолдсон, график дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн бүтээл байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Сайтын онцлогийг товч, тодорхой тусгаж, мэргэжлийн тvвшинд хийсэн, шууд ашиглах боломжтой бүтээлийг хүлээн авна.
- Уралдаанд оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцож болох бөгөөд бvтээл бvр тайлбартай байх,
- График дизайны мэргэжлийн программ дээр (Adobe illustrator /.ai/, CorelDraw /.cdr/) хийсэн байх шаардлагатай бөгөөд jpg, png, pdf, ai, cdr өргөтгөлүүдийг зөвшөөрнө,
- Бэлгэ тэмдгийг видео, сонин, сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэх боломжтой байна.
- Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээл, загварыг ирүүлэх бөгөөд бусдын оюуны өмчийг зөрчсөн, хуулбарласан бүтээл байж болохгүй.
- Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно.
- Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллээ бүтээлийн хамтаар илгээсэн байна.
- Уралдаанд шалгарсан бүтээлийг OLZ.mn сайтад зориулан ашиглах бөгөөд зохиогчийн эрхийг “Цахим борлуулалт” ХХК өмчилнө.
Хүлээн авах хугацаа:
Бvтээлийг mail: olzmarketing2017@gmail.com хаягаар авах бөгөөд бүтээл хүлээн авах хугацааг 2017 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаараар тасалбар болгоно.
I шатны шалгаруулалт: Зохион байгуулах комиссын 2017 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар шилдэг гурван бүтээлийг сонгон шалгаруулна.
II шатны шалгаруулалт: Шалгарсан гурван бүтээлийг 2017 оын арванхоёрдугаар сарын 15-30-ны өдрүүдэд өөрийн olz.mn пейж хуудсанд байршуулж олон нийтийн санал асуулга явуулах зарчимаар шилдгийг шалгаруулна.
Шагнал: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг нэг бүтээлийг шалгаруулж, зохиогчийг 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7727-1111, 7726-1111 болон 9999-0538 дугаарын утсанд холбогдож авна уу!
OLZ.mn сайтын Уралдаан зохион байгуулах комисс
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...