Солонгост их, дээд сургуульд элсэгчдийн шалгалтын хуудасыг битүүмжлэн хамгаалалтад авлаа
- schedule 2017 оны 11 сарын 16
- chat_bubble 0
Өмнөд Солонгос улс 2018 онд их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг өнөөдөр авах ёстой байсан юм.
Гэвч өчигдөр Пуханг хотод газар хөдлөлт болсонтой холбогдуулан шалгалт авах өдрийг 7 хоногоор хойшлуулсан билээ.
Шалгалтын хуудсыг өнгөрсөн 13-ны өглөөний 07.00 цагаас эхлэн элсэлтийн комисс байгуулагдсан 85 байранд тусгай хамгаалалтын дор түгээж эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө мөн цагт шалгалтын 1180 байранд тараагдах ёстой байжээ.
Хугацаа хойшлогдсонтой холбогдуулан 85 байранд тараагдсан шалгалтын хуудас бүхий бүх хайрцагуудыг орон нутаг бүрийн Боловсролын байранд буцаан авчирч, дотроо камер бүхий өрөөнд онцгой хамгаалалтын дор хадгалж байгаа юм байна.
Нэг өрөөг цагдаагийн 8 ажилтан, Боловсролын газрын 4 ажилтан ээлжлэн 24 цагаар хамгаалж байгаа бөгөөд ирэх 23-ны өдөр болох шалгалтын өдөр нээх ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...