Халуун орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын өвлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна
- schedule 2017 оны 11 сарын 3
- chat_bubble 0
БНХАУ-ын Хайнан мужийн халуун орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын өвлийн үзэсгэлэн арга хэмжээ 2017 оны арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Хайнан мужийн Хайкоу хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээг БНХАУ-ын ХАА-н яам, Бүх Хятадын нийлүүлэлт хангамжийн холбоо, Хятад улсын гадаад худалдааг дэмжих холбоо болон Хайнан мужийн АЗГ-аас хамтран Хайкоу хотын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах аж.
Тус үзэсгэлэнд Монголын онцлог бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дөрвөн компанийг бүртгэн оролцуулах гэнэ. МҮХАҮТ болон Хайнан мужийн ногоон бүтээгдэхүүний экспортыг дэмжих хорооны хамтын ажиилагааны хүрээнд үзэсгэлэнгийн 2 талбайг үнэгүй авч байгаа юм байна.
Монголын Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчид, жимс жимсгэнэ тариалагчид болон бизнес эрхлэгчдийг энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байна. Энэхүү арга хэмжээнд оролцогчдод Хайкоу хотноо 5 одтой зочид буудалд 3 өдөр үнэгүй /өглөөний цай багтсан/ буудаллах юм байна.
Хайнан муж нь халуун орны жимсний төрөл зүйл, тариалалтаараа алдартай бүс нутаг юм. Таримал болон зэрлэг жимсний 400 гаруй төрлийн сорт байдаг бөгөөд Хайнан мужаас өөр бүс нутагт олж харах боломжгүй жимс ч байдаг байна. Сүүлийн жилүүдэд монголчууд Хайнан мужид аялал зохион байгуулах, амрах нь ихэссэн бөгөөд аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр зорчдог болсон байна. Газрын диваажин гэгдэх Хайнан арал нь аялал жуулчлалын бүс хот, Саняа хот нь дэлхий дээр аялал жуулчлалаар хамгийн хурдацтай хөгжиж буйгаараа онцлог юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...