Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам нээлтээ хийлээ
- schedule 2017 оны 10 сарын 16
- chat_bubble 0
Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам ОХУ-ын Сочи хотноо ёслол төгөлдөр өчигдөр нээлтээ хийлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Большой” мөст ордонд Дэлхийн оюутан, залуучуудын их наадмыг нээж хэлэхдээ "Янз бүрийн орноос ирсэн, олон үндэстний төлөөлөл болсон, өөр өөр шашин шүтлэгтэй залуус та бүхнийг нийтлэг үнэт зүйлс, зорилго, эрх чөлөө, аз жаргалын төлөө сэтгэл болон даян дэлхийд энх тайван, эв нэгдлийг цогцлоох эрмэлзэл, ихийг бүтээх хүсэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна" гэж тэмдэглэжээ.
Дэлхийн зуны XXVII Универсиад болон Азийн өвлийн VII Олимпийн наадамд зориулсан шоу үзүүлбэрүүд экологи, ядуурал, боловсрол, эрчим хүч, мэдээлэл ба шинжлэх ухаан зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудад зориулсан 6 хэсгээс бүрдсэн ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...