“Д” аминдэм хөхний хавдартай өвчтөний амьдрах хугацааг уртасгадаг
- schedule 2017 оны 9 сарын 22
- chat_bubble 0
“Д” аминдэмийн бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд нь эсүүдийн огцом их хурдацтай хуваагдлыг зогсоогч уургийг идэвхжүүлж эс хоорондын харилцааг сайжруулдаг байна.
Витамин Д-ийн рецептор нийлэгжиж экспресслэгдсэн үед хавдрын өсөлт зогсон хавдрын цусан хангамж цаашид нэмэгдэх боломжгүй болдог байна.
Хавдар хэт томорч, хүнд шатандаа орох хүртэл энэхүү рецепторуудын үйл ажиллагаа алдагддаггүй. Иймд цусан дахь Д аминдэмийн агууламж нэмэгдсэнээр өвчтөнүүдийн тэсвэрлэх, амьдрах чадвар сайжирдаг байна.
Цусны сийвэнд “Д” аминдэмийн агууламж өндөртэй эмэгтэйчүүдийнх дунджаар 30нг/мл байгаа бол бага нь 17 нг/мл байдаг аж. Гэтэл хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн цусан дахь энэхүү аминдэмийн хэмжээ дунджаар 17 нг/мл байсан байна.
Мөн 2011 оны метанализ судалгаагаар цусан дахь “Д” аминдэмийн хэмжээ 50 нг/мл байх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 50 хувь бууруулдаг нь тогтоогдсон. Хоол хүнсээрээ өдөрт 4 000 ОУ-ын нэгж “Д” аминдэм авч байж цусан дахь хэмжээ 50 нг/мл-т хүрдэг байна.
АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтын зөвлөж байгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 600 ОУ-ын нэгж энэхүү аминдэмийг авах ёстой гэсэн бол 70 ба түүнээс дээш насныхан 800-г авах ёстой гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...