Эр хүний ичимдэг эрхтэний элдэв өвчнүүд
- schedule 2017 оны 9 сарын 7
- chat_bubble 1
Эр хүний хамгийн эмзэг эрхтэний нэг болох төмсөгний элдэв өвчнүүдийн тухай өгүүлье. Харин бид түүндээ туйлын хэнэггүй хандаж, бүх л юм өөрөө эүгээр өнгөрчих мэт боддог. Ингээд дараа нь харамсаад барахгүй.
Тэгвэл төмсөгний ямар өвчин, гэмтлүүд хамгийн олон тохиолддог вэ?
Шинж тэмдэг 1.
Төмсөгний зүүн талынх нь томорч, судас товойн харагдана.
Хөдлөх, ялангуяа булчин чангалах шаардлагатай биеийн хүчний ажил хийхэд их өвдөнө.
Шалтгаан: Үрийн хоолойн судас гэнэт бүдүүрснээс цусны эргэлтийн онцлогоос шалтгаалан зүүн төмсөг томордог.
Эмчилгээ: Хэрэв эмч мэс засал хийнэ гэвэл зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь энэ өвчин үргүй болгодог. Бүдүүрсэн судсыг огтолж хаяна эсвэп бооно. Санаа зовох хэрэггүй, чамд өөр эөндөө судас байгаа.
Шинж тэмдэг 2.
Төмсөг маш их өвдөж, хавдаж эхэлнэ.
Шалтгаан: Ажлын үед эсвэл тоглож ноцолдож байгаад өнөөхөө цохиулчихад тохиолддог л зүйл.
Эмчилгээ: Хэрэв цагийн туршид өвчин намдахгүй байвал өөрөө эмчлэх гээд үз. Даавуунд мөс боогоод тавь. Гэхдээ өвчтэй хэсгийг хөлдөөчихөөс болгоомжлоорой. Хэрэв хөхөрч хавдаад төмсөг хавагнасан мэт бамбайж байвал эмчид хандсан нь дээр.
Шинж тэмдэг 3.
Төмсөгний үрэвсэл буюу архит.
Шалтгаан: Гол төлөв гахайн хавдар, заримдаа ханиад зэрэг амьсгалын замын халдварт өвчин, гэмтэл бэртлээс үүсдэг. 2-4 долоо хоног үргэлжилж болдог аж.
Эмчилгээ. Энд худал нэрэлхэж эмчээс зугтаад хэрэггүй. Яаралтай эмчлүүлэхгүй бол төмсөгний үрэвсэл нь үргүй болгох аюултай.
Шинж тэмдэг 4.
Төмсөг хавдан томорч, барьж үзэхэд жижиг товгорууд мэдрэгдэнэ. Аажмаар төмсөг улам бэржгэр болно. Гэхдээ гол төлөв өвдөхгүй.
Шалтгаан: Төмсөгний хорт хавдар 25-30 насны залуу эрчүүдэд илүү тусдаг. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол 1.5-2 жилийн дараа нас барна.
Эмчилгээ: Хорин нас хүрмэгц сард нэг удаа төмсөгөө сайтар үзэж бай. Усанд орохдоо түүнийгээ сайтар савандаж угаах хэрэгтэй.
Шинж тэмдэг 5.
Үүнийг гидроцеле буюу төмсөгний хальсанд шингэн хуралдах гэж нэрлэдэг.
Шалтгаан: Үрэвсэл, гэмтлээс үүснэ.
Эмчилгээ: Мэс заслын эмч хагалгаа хийж, төмсөгнөөс шингэнийг шахаж авдаг.
Хоёр долоо хоногийн дараа зүгээр болох аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...