Нэг ам.доллараар МУ болон БНХАУ-д юу худалдан авч болох вэ?
- schedule 2017 оны 7 сарын 27
- chat_bubble 0
Манай редакцид Бээжингийн Үндэстэний их сургуулийн монгол хэл-утга зохиолын ангийн таван Өвөр Монгол оюутан дадлага хийхээр Монголд ирсэн юм. Тэдний нэг болон III дамжааны оюутан Ж.Шонхор ийнхүү бичлээ.
Худалдан авах чадвар бол аж ахуйн нэр томъёо байж, орлого олсны дараа бараа таваар буюу үйлчилгээг худалдан авах чадварыг хэлнэ. Тэр нь одоо цагийн нийгмийн зах зээлийн багтаамжийн их багыг харуулна.
Ам.доллор бол олон улсад арилжаа худалдаа хийх мөнгөний нэг. Тиймээс БНХАУ болон Монгол Улсад нэг ам.доллараар нэг ижил барааг хэдий хэмжээтэй авч болохыг харьцуулъя.
Нэг ам.доллар 6.77 юаньтай тэнцүү. Нэг ам.доллараар БНХАУ-д хоёр ширхэг коко кола, 500 гр алим, 70 гр хонины мах худалдан авч болно.
Харин Монголд нэг ам.доллар 2393 төгрөгтэй тэнцэнэ. Үүгээр хоёр ширхэг коко кола, эсвэл 500 гр хонины мах, 70 гр алим авч болно.
Монгол Улс өргөн уудам тал нутагтай, мал аж ахуйн орон. Тиймээс үүнээс харахад хонины мах алимнаас хямд байна.
Үүнээс харахад Монголд худалдан авах чадвар Хятадынхаас сайн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...