ХААХ
Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймгийн наадам 21-29-ний өдрүүдэд болно
- schedule 2017 оны 7 сарын 18
- chat_bubble 0
Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг Засгийн газрын зургаадугаар сарын 28-ны хуралдаанаар өөрчилсөн.
Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг ийнхүү өөрчилсөн билээ. Тухайлбал :
- Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,
- Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,
- Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гаргалаа.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?