Швейцарийн Прокурорын газар хөлбөмбөгтэй холбоотой сэжигтэй гүйлгээний 178 гомдол, мэдээлэл хүлээн авчээ
- schedule 2017 оны 6 сарын 20
- chat_bubble 0
Швейцарь улсын Прокурорын газар хөлбөмбөгийн асуудалтай холбогдуулан шалгасан эхний эрүүгийн хэрэг дууссан гэж мэдээлжээ.
“Julius Baer” банкны ажилтан Хорх Арсуаг Аргентин улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг Швейцарийн банкаар дамжуулан мөнгө угаахад тусалж байсан нь тогтоогдож, тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна.
Швейцарийн Прокурорын мэдээлснээр, хууль бусаар 650 мянган ам.долларын шилжүүлэг хийжээ. Прокурорын байгууллага банкны ажилтныг үүнд шууд холбоогүй хэдий ч хуурамч баримт бичиг бэлтгэсэн, сэжиг бүхий гүйлгээний талаар мэдээлээгүй гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа ажээ.
Швейцарийн Прокурорын газар одоогоор хөлбөмбөгийн асуудалтай холбоотой 25 эрүүгийн хэрэг шалгаж байгаа юм байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны хувьд 2015 оны 5-р сарын 27-нд тус байгууллагын өндөр түвшний удирдах албан тушаалтнууд баривчлагдсанаар асуудал эхэлжээ. Харин 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд, Цюрих хотод Олон улсын болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны өндөр албан тушаалтнуудыг баривчилж байжээ.
Одоогоор тус холбоонд ажилладаг болон ажиллаж байсан 14 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр тэд өнгөрсөн 24 жилийн хугацаанд 150 сая ам.долларын хахууль авсан байж болзошгүй аж.
Эх сурвалж: АТГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...