Баригдаж буй барилгаас хүн унаж, амь насаа алджээ
- schedule 2017 оны 5 сарын 25
- chat_bubble 0
Чингэлтэй дүүргийн XIV хорооны чанх ард байрлах баригдаж буй таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг энэ сарын 18-нд гарчээ. Тодруулбал, "Буянт- Ас" компанийн мужаан, 40 настай Д арматурын бэхэлгээ хийх явцдаа унаж гэмтсэн байна. Улмаар уг ажилтныг компанийн захирал нь эмнэлэг рүү хүргэх замд тэрээр амьсгал хураасан гэнэ. Талийгаач тус компанийн үндсэн ажилтан байсан бегөөд эхнэр, гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэрт амьдардаг байсан аж. Эх сурвалжийн хэлснээр уг барилгын эргэн тойронд учирч болох эрсдлээс иргэдийг болон ажилчдаа хамгаалсан тосгуур байгаагүй гэж мэдээллээ
ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА ГЭВ
Баянзүрх дүүргийн X хорооны Хангамжийн 183 тоотод 2013 оны зургадугаар сарын 19-ний өдөр иргэн Б бусдад хөнөөгджээ. Мөн Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт 2015 оны зургадугаар сарын 21-ний өдөр иргэн Ө бусдад хороогдсон байдалтай олджээ. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй урьд оны дугаартай гэмт хэргийг Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.
ҮНСТЭЙ ХОЛЬСОН ХУУРАМЧ ЦЕМЕНТ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүгийн цагдаагийн газарт 2017 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 02- 02/1402 дугаартай албан бичиг хүргүүлж, чанарын шаардлага хангахгүй, "Мен гао" үйлдвэрийн шуудайд үнстэй хольж савласан цементийн чанар байдал, хуурамчаар үйлдвэрлэж байгаа байдалд хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Сүмийн 1-9 тоотод 40 тоннын чингэлэгт үнс, 20 тоннын чингэлэгт цемент хийсэн, түрдэг тэргээр холигч руу найман тэрэг цемент, таван тэрэг үнс хийж холиод "Мен гао" үйлдвэрийн шуудайд савлаж байгаа ноцтой зөрчил илэрсэн байна.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо ... дугаар цэргийн ангийн хойд талд 20 тоннын чингэлэгт цөмент зөөгч машинаар үнс шахаж гадна байрлах холигчоор цемөнттэй хольж савлаж байжээ.
Иймээс иргэд аж ахуйн нэгж байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд "Мен гао" уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемөнт худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхаарууллаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...