ХААХ
БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагтай хамтран ажиллана
- schedule 2017 оны 5 сарын 22
- chat_bubble 0
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагийн Ерөнхийлөгч Ким Ик Хуан нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо 2017-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү Санамж бичиг байгуулагдсанаар уул уурхайн нөхөн сэргээлт болон техник хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөө орон нутгийн ундны усны шинжилгээ, судалгаа хийх, БНСУ-д мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдын чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах, олон нийтэд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаар тохиролцсон байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?