Эрдэнэт үйлдвэр ХХК-д хийсэн шалгалтын дүн мэдээг хэлэлцлээ
- schedule 2017 оны 5 сарын 19
- chat_bubble 0
МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурал өнөөдөр хуралдаж Эрдэнэт үйлдвэр ХХК-д хийсэн шалгалтын дүн мэдээг хэлэлцлээ. 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд МХЕГ-ын даргын баталсан 01/144 тоот удирдамжийн дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-д төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд шалгалт хийлээ. Шалгалтын зорилго хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино. Хяналт шалгалтыг нийт 14 чиглэлээр 47 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт 47 хяналтын хуудсаар үнэлэхэд 40 буюу 85.1% нь бага 5 буюу 10.6 % дунд 2 буюу 4.2% нь их эрсдэлтэй үнэлэгджээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, түүний нэгжүүдэд хяналт шалгалт хийж, 100 зөрчил илрүүлж 9 зөрчлийг газар дээр нь арилгуулж , 15 чиглэлийн 69 заалт бүхий 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/003/62 дугаар албан шаардлагыг өгч ажиллаа. Мөн “Эрдэнэт сувилал цогцолборт”-т 23 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...