”Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа” болж байна
- schedule 2017 оны 5 сарын 10
- chat_bubble 0
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд энэ тавдугаар сарын 9-11-ны өдрүүдэд “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа”-г Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд өчигдөр /2017.05.09/ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тус үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн худалдааны нээлтэнд Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, ХСНХ-ны гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар оролцож татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр “2016 оны төсвийн зарцуулалт”-ын талаар танилцуулга хийж, БЗД-ийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Улсын ахлах байцаагч Ц.Эрдэнэхүү “И-баримт”-ын талаар татвар төлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалт зохион байгууллаа.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд Татварын албатай хамтран татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг үйлчлүүлэгч, иргэдийн дунд зохион байгуулсан нь иргэд үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээв.
Өнөөдөр “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг дараах компаниуд оролцсон байна. Үүнд:
“Электромон трейдинг” ХХК
“Вансифорус” ХХК
“Датакейр” ХХК
“Интер актив Би Ай” ХХК
“Прософт технологи” ХХК
“Ритус” ХХК
“Инфо системс” ХХК
“Майсофт” ХХК
“Тангетэд плас” ХХК
“Мажор софт” ХХК
“Ай си ти вишн” ХХК
“Интерактив” ХХК
“Тауэр Софт” ХХК
Тус үзэсгэлэн 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр "Мишээл" төвийн НҮНТ дээр, 11-ний өдөр "Драгон" НҮНТ дээр үргэлжлэх юм.
Энэхүү үйл ажиллагааны үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд өөрийн хэрэгцээнд зохицуулан цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг сонгон, худалдан авах аятай нөхцлийг бүрдүүлж байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...