“Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн ”Мишээл Экспо” төвд нээгдлээ
- schedule 2017 оны 4 сарын 28
- chat_bubble 0
Өнөөдөр “Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн "Мишээл Экспо" төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн Орон сууц, ногоон барилгын чиглэлээр дөрөвдүгээр сарын 28-30, Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж, барилгын салбартаа брэнд болон танигдсан энэхүү үзэсгэлэн нь орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид гээд 200 гаруй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, иргэддээ хүргэдэг уламжлалтай.
Оролцогч компаниуд зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хөнгөлөлт урамшуулал, хонжворт сугалаатай худалдаа явуулах юм. Мөн иргэдэд зориулсан амины орон сууцаа өөрсдөө барих тухай, технологийн зөвлөгөө өгөх олон сургалт семинарууд үнэ төлбөргүй зохион байгуулагдах гэж байна.
2017.04.28
13:00-14:00 “Өөрийн байшингаа барих төлөвлөгөө" ТББ - "Бага дунд орлоготой иргэд, Залуу гэр бүлүүдийг санхүүгийн дарамтгүй орон байртай болгох механизм" сэдэвт сургалт
14:30-17:00 "Ондилт" ХХК, ОХУ-н "ТехноНИКОЛЬ" корпораци - "Полимер мембран LOGICROOF"-г ашиглах, суурилуулах аргачлал”
Илтгэгч: "ТехноНИКОЛЬ" корпорацийн Алс Дорнодын асуудал хариуцсан захирал Юрий Баласов
2017.04.29
10:00-13:00 ҮХХЗНэгдсэн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк - "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын чиг үүрэг"
13:00-14:00 “Амины орон сууц төлөвлөх, барих” сэдэвт сургалтаар "Цац суварга интернэйшнл" ХХК-ийн захирал Г.Зориг “Амины орон сууцны зураг төсөллөх, түүний ач холбогдол”
МБИХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ЭХХТ-ийн дарга Б.Мөнхбаяр - “Эрчим хүчний хэмнэлттэй барилга”
14:30-15:00 "Ногоон барилгын үнэлгээний систем" сэдвээр МАЭ-ийн Ерөнхийлөгч асан, Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батжав.
15:00-16:00 "Орон сууцны бирж" танилцуулга.
Бүх семинарууд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдана
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...