ГИХГ-ын албан хаагчид ӨМӨЗО-нд томилолтоор ажиллалаа
- schedule 2017 оны 4 сарын 27
- chat_bubble 0
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Нийгмийг аюулаас хамгаалах танхимийн урилгаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ӨМӨЗО-нд томилолтоор ажиллалаа.
Төлөөлөгчдийг Нийгмийг аюулаас хамгаалах танхимийн Хилээр орох гарах асуудал эрхэлсэн товчооны дарга Яан Баохуа тэргүүтэй тус улсын холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын иргэдийн хилээр нэвтрэх бодлогын талаар хамтарсан судалгаа хийх, Хууль бус шилжилт хөдөлгөөн түүнтэй холбогдох мэдээллийг харилцан солилцох, шинэ техник, технологи ашиглан хуурамч баримт бичгийг таньж илрүүлэх талаар туршлага судлах тухай болон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрдэх талаар санал солилцсон юм.
Мөн энэ үеэр орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдлийг ашиглан хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулахад техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх, мөн албан хаагчдын мэргэжил чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр Гадаадын иргэн, харьяатын газрын 10 албан хаагчийг БНХАУ-д богино, дунд хугацааны сургалтад хамруулах асуудлыг энэ онд багтаан шийднэ гэдгээ Хятадын тал мэдэгдлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...