Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сангийн талаар СЗХ-ноос сургалт зохион байгууллаа
- schedule 2017 оны 4 сарын 26
- chat_bubble 0
Санхүүгийн зохицуулах хороо Япон Улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран үнэт цаасны компаниудад “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сан”-гийн тухай танилцуулга-сургалт хийлээ.
Энэ сангийн тухай ерөнхий ойлголт, түүний үүрэг, бүтэц болон эрх зүйн зохицуулалтын талаар сургалт зохион байгуулж, Япон болон бусад улс орны туршлагаас танилцуулахыг үнэт цаасны зах зээлд бизнес эрхэлж буй оролцогчид өөрсдөө хүссэн юм.
Танилцуулга-сургалтаар Японы Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах сангийн удирдлага, бүтэц, үйл ажиллагааны хүрээ, зориулалт болон зохицуулалтын орчны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Үнэт цаасны компанид эрсдэл учрахад компанийн харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үндсэн зориулалт бүхий тус сан нөхөн бүрдүүлэлт, хяналтын нарийн чанд дэглэмээр үйл ажиллагаа явуулдаг байна.
СЗХ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...