Дэлбэрэлтэд өртсөн найман албан хаагч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна
- schedule 2017 оны 4 сарын 12
- chat_bubble 0
Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид “Байлдааны тактикийн бэлтгэл” хийж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэрэг ослоор амиа алдаж, найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр гараад байна. Шархадсан цэргүүдийг Цэргийн төв эмнэлэгт хүргэн, эмчилгээ хийж байгаа юм.
Цэргийн төв эмнэлэг өчигдөр онц байдал зарлан, гадагш дотогш иргэдийг нэвтрүүлэхгүй, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хоолыг зөвхөн харуулаар дамжуулж байсан билээ. Тэгвэл өнөөдрөөс харуул хамгаалалтаа суллаж, иргэдийг энгийн өдрүүдийнх шиг хүлээн авч байв. Энэ эмнэлэгт байлдааны тактикийн бэлтгэл хийж байх үеэр гранатын дэлбэрэлтэд өртөж, бэртсэн найман цэрэг хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Цэргүүдийн биеийн байдал ямар байгаа талаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Захирагчийн орлогч, Тусгай хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэчимэгээс тодруулахад "Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа. Өнөөдөр энгийн тасагт шилжсэн. Мэс засалд орсон хоёр цэргийн тухайд биед нь шигдсэн металуудыг гаргаж авсан тул биеийн байдал харьцангуй тогтворжоод байна. Харин ротын зүгээс талийгаачдын ар гэрийнхэнд мэдээллийг хүргэсэн. Тэд ирсэн байгаа. Ар гэрт нь дэмжлэг үзүүлнэ" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...