Берлиний музейгээс 4 сая ам.долларын үнэтэй алтан зоос алдагджээ
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
Германы нийслэл Берлин хотын музейд хадгалагдаж байсан “Агч модны том навч” нэртэй аварга том, хатуу, алтан зоос хулгайд алдагджээ. Энэ талаар BBC агентлаг мэдээллээ.
Канадын энэхүү 100 кг жинтэй, нэг сая ам.долларын алтан зоосын өнөөдрийн зах зээлийн ханш нь дөрвөн сая ам.доллар буюу 3,2 сая фунтийн үнэтэй юм байна.
Берлиний "Bode" музейгээс зоосыг шөнийн цагаар хулгайлсан байна.
Зоосыг 999.99 сорьцтой цул алтаар бүтээсэн бөгөөд цэвэр алтны орцоороо Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгджээ. 2007 онд Канадын “Royal Canadian Mint” компанийн гаргаж байсан алтан зоосны нүүрэн талд Их Британийн Хатан хаан II Элизабетийн хөргийг, нөгөө талд нь агч модны навчийг дүрсэлсэн байна.
Берлин хотын төвд орших “Боде” музей нь зоосны цуглуулгаараа дэлхийд хамгийн алдартай бөгөөд музейн сан хөмрөгт 540 мянга орчим ховор зоос байдаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...