Төрийн жинхэнэ албаны удирдах aлбан тушаалтан шалгаруулах сонгон шалгаруулалт зарлалаа
- schedule 2017 оны 3 сарын 28
- chat_bubble 0
“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн нийслэлийн зарим дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Нийслэлийн зарим дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын албан тушаалын сул орон тоог нээлттэй зарлан өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.
Бүртгүүлэх иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан дараах журам, заавартай танилцсан байна.
- Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,
- Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:
- ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.
- ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/
- “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/
- ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцно. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/
Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!
Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын Сургалтын танхимд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхийг хүссэн иргэний материалыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
Ажлын байранд тавигдах шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэнд шалгалтанд орох мэдэгдэх хуудсыг олгоно.
Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
1.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:
1. Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1 Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Инженер-технологич | |||
Мэргэшил | Төрийн удирдлагаар /Удирдлагын академи/ | |||
Туршлага | Улсад 10-аас дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх | |||
1.2 Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, илүү цагаар ажиллах |
2.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1.Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Эдийн засагч, багш | |||
Мэргэшил | Харгалзахгүй | |||
Туршлага | Улсад 5-аас дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх | |||
1.2. Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
3.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:
1.Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1.Ерөнхий шаардлага: | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Багш, төрийн удирдлага | |||
Мэргэшил | Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А-3 сургалтад хамрагдсан байх | |||
Туршлага | Төрийн албанд 4-өөс дээш жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | Төсвийн шууд захирагчаар 1-ээс дээш жил ажилласан туршлагатай | ||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх, Англи, Хятад хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх | |||
1.2.Тусгай шаардлага: | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
- Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Эрх зүйч, сэтгүүлч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагын менежер /Удирдлагын академи/-ээр мэргэшсэн | |||
Туршлага | Төрийн захиргааны албанд 10-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах чадвартай | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
- Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Санхүүч-эдийн засагч | |||
Мэргэшил | Төрийн захиргааны менежментийн магистр /Удирдлагын академи/ | |||
Туршлага | Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах, чадвартай | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
- Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Нягтлан бодох бүртгэл, эрх зүйч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагын менежер /Удирдлагын академи/ | |||
Туршлага | Төрийн захиргааны албанд 5-аас доошгүй жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, илгээх чадвартай | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
3.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:
1.Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1.Ерөнхий шаардлага: | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Багш, төрийн удирдлага | |||
Мэргэшил | Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А-3 сургалтад хамрагдсан байх | |||
Туршлага | Төрийн албанд 4-өөс дээш жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | Төсвийн шууд захирагчаар 1-ээс дээш жил ажилласан туршлагатай | ||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх, Англи, Хятад хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх | |||
1.2.Тусгай шаардлага: | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
4.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:
1.Ажлын байранд тавигдах шаардлага | 1.1.Ерөнхий шаардлага: | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй зэрэгтэй | |||
Мэргэжил | Эрх зүйч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагын /Удирдлагын академи/-ээр мэргэшсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А-3 сургалтад хамрагдсан байх | |||
Туршлага | Төрийн захиргааны албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх | |||
1.2.Тусгай шаардлага: | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
5.Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардалага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Эрх зүйч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагын менежер /Удирдлагын академи/-ээр мэргэшсэн | |||
Туршлага | Улсад 7 жил, төрийн захиргааны албанд 3-аас дээш жил ажилласан байх | Удирдах ажлын туршлагатай | ||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх, | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
- Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Эрх зүйч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагаар мэргэшсэн байх | |||
Туршлага | Улсад 10-аас дээш жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, олон нийттэй харьцах, Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, хуулийн төсөл, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
- Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Эрх зүйч, сэтгүүлч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагын менежер /Удирдлагын академи/-ээр мэргэшсэн | |||
Туршлага | Төрийн захиргааны албанд 10-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, илгээх чадвартай | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
- Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Санхүүч-эдийн засагч | |||
Мэргэшил | Төрийн захиргааны менежментийн магистр /Удирдлагын академи/ | |||
Туршлага | Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, илгээх чадвартай | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
- Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга:
Ажлын байранд тавигдах шаардлага | Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | |||
Мэргэжил | Нягтлан бодох бүртгэл, эрх зүйч | |||
Мэргэшил | Төрийн удирдлагын менежер /Удирдлагын академи/ | |||
Туршлага | Төрийн захиргааны албанд 5-аас доошгүй жил ажилласан байх | |||
Ур чадвар | Манлайлан удирдах, захиргааны удирдлагын арга барилтай, зохион байгуулах, орчноо мэдрэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд Засаг даргад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй, Word Exсel Powerpoint зэрэг хэрэглээний програм дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, илгээх чадвартай | |||
Тусгай шаардлага | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...