Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн 388 осол бүртгэгджээ
- schedule 2017 оны 3 сарын 27
- chat_bubble 0
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Өнгөрсөн амралтын /2017.03-25-26/ өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн байна.
Эдгээрээс осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн бөгөөд явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 8, онхолдсон 2, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол бүртгэгджээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны урд замд С жолоочтой амины T.Prius маркийн автомашин онхолдож зорчигч Д, Б нарын 5 хүн гэмтсэн.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг “АПУ” ХХК-ийн баруун зогсоолд амины T.Prius-30 маркийн автомашины жолооч нь T.Kluger, Chevrolet Equinox, L.Cruiser-200 маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Түүнчлэн энэ гуравдугаа сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг аймгийн төвөөс 9 км зайд асфальтан замд T.Prius-11 маркийн автомашин онхолдож жолооч 25 настай З-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...