Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэн борлуулах боломжтой боллоо
- schedule 2017 оны 3 сарын 23
- chat_bubble 0
Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Олон-Овоогийн өртөөнд нүүрс тээврийн шинэ терминал байгуулагдсан бөгөөд маргааш /2017.03.23/ нээлтээ хийх гэнэ. Энэ талаар Үндэсний шуудан сонин мэдээллээ. Энэхүү нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа Дорноговь аймгийн Олон овоо өртөөнөөс пүрэв гаригт хөдлөх гэнэ.
Манай улс нүүрсээ төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл ийнхүү нүүрсээ тээвэрлэж эхлэх гэж байна. Ингэснээр Монгол Улс нүүрсээ ямар нэг шат дамжлагагүйгээр нээлттэй чингэлэгээр, шилжүүлэн ачилт хийлгүй далайн боомтод шууд хүргэх боломж нээгдэж байгаа юм.
Өмнө нь Хятадын Эрээн хот хүртэл тээвэрлэсэн манай нүүрсийг хятадууд худалдан авч цааш нь зардаг байсан бол өөрсдөө далайн боомтод шууд хүргэж зах зээлд илүү үнэ хүргэх шинэ боломж нээгдлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...