Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын төсөлд ”Нэмэлт зээлийн гэрээ”-нд гарын үсэг зуржээ
- schedule 2017 оны 3 сарын 20
- chat_bubble 0
Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх буудлын төсөлд Японоос нэмэлт зээл авах гэрээг УИХ 2015 онд соёрхсон баталсан. Дээрх зээлийн хүрээнд Монголын талаас гаргасан хүсэлтийн дагуу санхүүжүүлж гүйцэтгэх зарим тодорхой ажлыг нэмэлт зээлийн гэрээнд албан ёсоор тусган гарын үсэг зурж, баталгаажуулах арга хэмжээ гуравдугаар сарын 17-нд Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо.
Гэрээнд Монголын талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Японы талаас Японы Миицүбиши корпорацийн гэрээний мэргэжилтэн Кэй Гото нар гарын үсэг зурсан юм.
Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд томоохон хөгжил авчирах шинэ нисэх буудал барих төсөл амжилттай хэрэгжиж ашиглалтад хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши, Чиёода компаниудын хамтарсан түншлэл ажиллаж байгаа билээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...