Хууль зүй, дотоод хэргийн салбарын 21 албан хаагчийг төрийн одон медалиар шагнажээ
- schedule 2017 оны 2 сарын 24
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт 21 албан хаагч төрийн одон медалиар шагнагдсаныг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардууллаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Цэргийн гавьяаны одонгоор гурав, Алтан гадас одонгоор дөрөв, Цэргийн хүндэт медалиар гурав, Хөдөлмөрийн хүндэт медалиар долоон албан хаагч тус тус шагнуулав.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ХХЕГ-ын ахмад ажилтан Г.Аюулгүй, ХСИС-ийн хангамж үйлчилгээний албаны дарга Ж.Булгантамир,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ОӨУБЕГ-ын мэргэжилтэн Ц.Болормаа, ЦЕГ-ын ахмад ажилтан Л.Билгээ,
Цэргийн гавьяаны одонгоор ШШГЕГ-ын Хяналт, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч Х.Батмөнх, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Даваадорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Н.Энхбаатар нар,
Алтан гадас одонгоор ОӨУБЕГ-ын жолооч М.Болд, ХХЕГ-ын Хилчин спорт хорооны дасгалжуулагч Ж.Даваасүрэн, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Х.Цэрэнхорлоо, Монголын өмгөөлөгчдын холбооны өмгөөлөгч Н.Чимгээ нар,
Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Авто баазын инженер Б.Цэвэл, ШШҮХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Хос-Эрдэнэ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ц.Туяацэцэг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн, ХСИС-ийн тэнхмийн эрхлэгч П.Цацрал, ШШГЕГ-ын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрын ажилтан Д.Эрдэнэцэцэг, Тус газрын Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажилтан И.Мөнхчимэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ц.Цогтбаяр, Гадаадын иргэн харьяатын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганчимэг, ШШҮХ-ийн шинжээч эмч С.Одончимэг нар тус тус шагнууллаа. Мөн үүний хамт Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдгээр ОӨУБЕГ-ын мэргэжилтэн Ц.Ганчимэг шагнууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...