Дулааны шугамын худгаас хоёр хүний цогцсыг гарган авчээ
- schedule 2017 оны 2 сарын 17
- chat_bubble 0
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МАН- ын байрны дэргэд дулааны шугамын худагт нэг хүн нас барсан цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2017.01.16/ 14:49 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд дулааны шугамын худагт нэг хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2017.02.16/ 20:40 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шиллжүүлэн өгсөн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...