Улсын III төв эмнэлэг оношлогоо, амбулаторийн үйлчилгээг хоёр ээлжээр үзүүлж байна
- schedule 2017 оны 2 сарын 3
- chat_bubble 0
Эрүүл мэндийн сайдын 2017 оны нэгдүгээр сарын 31-ний А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор Улсын клиникийн III төв эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд энэ хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өдөр бүр 20:00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж эхэллээ.
Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа гарган үйлчилдэг тул энэ чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.
Тиймээс эмнэлгийн Зөвлөх поликлиникийн 8-10 кабинет болон дуран, дүрс оношлогоо (рентген, хэвлийн ЭХО), лаборатори, зүрхний бичлэгийн тусламж үйлчилгээг 0800 - 2000 цагийн хооронд тогтмол үзүүлж эхлээд байна.
Амбулаторид хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 01-ний 1500 цагийн үед 100 гаруй хүн II ээлжийн тусламжийг авахаар ирсэн байлаа.
Үйлчлүүлж буй иргэд хоёр ээлжийн үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...