Малчдаа дэмжин нөөцийн махыг өвөлжилт хүндэрсэн аймгуудаас бэлтгэнэ
- schedule 2017 оны 1 сарын 17
- chat_bubble 1
Энэ жил өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 127 сумын малчдаа дэмжиж, мал хорогдохоос нь урьдчилан сэргийлэх хүрээнд мах бэлтгэл хийх шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас үзэж байна. Харин өнгөрсөн намар хоёр сар хүртэлх хугацааны нөөцийн мах бэлтгэсэн байна.
Энэхүү ажлын хүрээнд тус яамнаас нөөцийн мах бэлтгэх ажлыг арилжааны банктай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, банкуудад хамтарч ажиллах хүсэлт илгээжээ.
Ингэснээр нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгж хэчнээн хэмжээний махыг хаанаас, хэн гэдэг малчнаас бэлтгэх, хаана хадгалах, хэзээ худалдах зэрэг төлөвлөгөөний дагуу бичиг баримтаа бүрдүүлэн арилжааны банкинд хандсанаар бага хүүтэй зээл авах боломжтой болох юм байна. Энэхүү зээлд хамрагдсан тухайн малчны дансанд мөнгө нь шууд орох аж.
Энэхүү ажлын хүрээнд өвлийг хүндрэлтэй давж буй малчдаа дэмжихээс гадна ченжүүд малчдаас хямд үнээр мах авч, өндөр үнээр борлуулж, махны үнэ хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлэх давхар үр ашигтай юм хэмээж байна.
Харин энэ жил 30 тонн буюу 3-7 сар хүртэлх хугацааны нөөцийн мах бэлтгэнэ. Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын бэлтгэсэн 11 мянган тонн махыг яаралтай худалдан авах ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж. Малчид малаа хорогдохоос сэргийлж, тамир тэнхээтэй байгаа дээр нь нядалж, нөөцлөх юм. Харин нийт 41 мянган тонн махны багтаамжтай зоорь ажиллаж байгаа тул хадгалалтын хувьд боломжийн гэж үзэж байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...