ХААХ
Эрсдэлтэй хүчин зүйлсийг тогтоох зөвлөмж гаргажээ
- schedule 2017 оны 1 сарын 16
- chat_bubble 0
Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын үйл ажиллагаанаас олон улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд нөлөөлж буй эрсдэлтэй хүчин зүйлсийг тогтоох, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг тусгасан бодлогын зөвлөмжийг Олон Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан байна.
Зөвлөмжид,
- Хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмших шаардлага болон сандаа нэгж эрхээ буцаан худалдах нөхцлүүдийн хооронд үүссэн зөрүүг арилгах чиглэлээр мэдээллийн ил тод байдал, тайлагналын системийг сайжруулж, хөгжүүлэх
- Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагаас хэрэгжүүлдэг санхүүгийн хөшүүргүүдэд хяналт тавих, нарийвчлан тодорхойлох
- Санхүүгийн хэрэгслүүдийн үнэ ханшийн хэлбэлзэл, савлагаанаас үүдэн хөрөнгө оруулалтын санд тулгарч буй асуудлууд болон үйл ажиллагааны эрсдэлийн түвшинг тодорхойлох
- Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагаас хэрэгжүүлдэг үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйл ажиллагаанаас бий болж буй эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах зэрэг болно.
Олон улсын санхүүгийн зах зээлд 2006 оноос Хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх үүрэг, хөрөнгийн хэмжээ нь тасралтгүй өссөөр байгаа юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын сангийн зуучлал нь зах зээлд түшиглэсэн санхүүжилтийн тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн уян хатан байдлыг дэмжихэд чухал нөлөө үзүүлж байгааг Олон Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээрх зөвлөмждөө онцолсон байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?