Шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад хүлээн авах комиссынхны ажиллах хугацааг сунгажээ
- schedule 2017 оны 1 сарын 12
- chat_bubble 0
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажилласан билээ.
Мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комиссын ажиллах хугацаа өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр дуусах байсан долоо хоногоор сунгажээ.
Ажлын хэсэг боловсруулсан санал, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй. Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болох юм.
Сануулахад, ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан.
Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектийг Техникийн комисст хүлээлгэн өгсөн юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...