Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг өөрчиллөө
- schedule 2017 оны 1 сарын 12
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн баталлаа.
Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбууг томиллоо.
Харин гишүүдээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагжав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нарыг томиллоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилогдож байгаа Д.Даваасамбуу нь Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж ирсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...