ХААХ
Өрхийн эрүүл мэндийн төв баярын өдрүүдэд ажиллана
- schedule 2016 оны 12 сарын 27
- chat_bubble 0
Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан байна.
Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгалаа.
Тодруулбал,
- Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх,
- Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх,
- Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10.00-16.00 цаг ажиллуулах
- Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан аж.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?