Өчигдөр зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ
- schedule 2016 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Өчигдөр /2016.10.25/ Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна.
Тэдгээрээс зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, БХИС-ийн баруун хойд уулзварт марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь T.Prius маркийн Д жолоочтой автомашиныг мөргөж, жолооч 27 настай эмэгтэй Д-г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...