БНСУ-д баривчлагдсан эмэгтэйн асуудлыг ЭСЯ анхааралдаа авсан гэлээ
- schedule 2016 оны 10 сарын 20
- chat_bubble 0
Энэ аравдугаар сарын 11-ний өдөр санаатайгаар гал тавьсан хэрэгт сэжиглэн манай улсын иргэн нэгэн эмэгтэйг БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газраас саатуулсан тухай тус улсын телевизээр мэдээлжээ.
Энэхүү хэргийг Сөүл хотод суралцдаг, оюутан эмэгтэй хэрэг үйлдсэн тухай мэдээлсэн байна.
Монголын Гадаад харилцааны яамнаас “Сөүл хотын цагдаагийн газар монгол иргэнийг саатуулсан нь үнэн. Одоогоор эмэгтэйн БНСУ-д амьдардаг эгч нар нь эргэж тойрч байна. Энэ эмэгтэйг одоогоор батлан даалтанд гаргах боломжгүй.
Харин Сөүл дэх манай ЭСЯ-нд өгсөн мэдээллээр манай иргэнийг турхирсан байж болзошгүй солонгос иргэнийг ч баривчилсан байна. Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцийн дагуу манай иргэнийг саатуулсан тухай ЭСЯ-нд мэдэгдсэн. Хэргийн явцыг ЭСЯ-наас анхаарч байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...