Исламын шашинтнууд ”Золиослох баяр”-аараа мал төхөөрч цусыг нь урсгадаг
- schedule 2016 оны 9 сарын 19
- chat_bubble 3
Исламын шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг ”Eid al-Adha буюу “Золиослох баяр” болж Бангладеш улсын Дакка хотын гудамж цусаар будагдлаа.
Уг баяраар зөнч Абрахам бурхны тушаалаар өөрийн хүү Смайлыг золиослож байгааг исламын шашинтнууд гурван өдрийн турш тэмдэглэж, хонь, ямаа, тэмээ, үхрээр өргөл барьц барьж, муулдаг юм байна. Төрөөсөн малын цус борооны устай нийлэн улаанаар урссан байна.
Уг баяр нь “Eid al-Fitr”-ийн дараа ордог исламын шашинтнуудын хоёр дахь томоохон баяр юм.
Дакка хотын удирдлагуудын мэдээлснээр оршин суугчид тус баярыг тохиолдуулан мянга орчим газар амьтдаар өргөл барьсан ч зарим хүмүүс баярыг далимдуулан ёсонд үл нийцэх өөр амьтдыг гудамжинд хөнөөх болсон гэнэ.
Амьтдыг хамгаалах байгууллагын идэвхтнүүд уг баярыг эртний зэрлэг, бүдүүлэг ёс заншил хэмээн эсэргүүцэж байгаа бол хотын зарим иргэд муу усны хоолойн систем муудсан нь уг ёс заншлыг үйлдэхэд саад учруулж байгаа тухай гомдолложээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...