Паралимпоос анхны медалиа авлаа
- schedule 2016 оны 9 сарын 9
- chat_bubble 0
Монголын жүдо бөхийн хамт олон 3 дахь олимпдоо оролцож анхны медалиа хүртлээ. Рио де Жанейро хотноо хөшгөө нээсэн паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр В-3 буюу харааны сул төрөлд өрсөлдсөн ба хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Р.Ибрагимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар шагналын тавцанд гарсан байна.
Энэ нь Монголын тамирчдын паралимпийн анхны медаль болж байгаа бөгөөд анх удаагаа жүдо бөхийн төрөлд авсан медаль болж, түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Түүний өмнө паралимпийн цорын ганц алтан медалийг хөдөлмөрийн баатар Баатаржав аваад байсан юм. Б.Ууганхүү нь Дорноговь аймгийн Сайншанд хотноо төрсөн бөгөөд пара жүдо бөхөөр 2014 оны ДАШТ-д тавдугаар байр эзэлж байсан юм. Түүнийг энэ удаагийн паралимпд дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нарт удирдан оролцсон юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...