Нөгөөдөр 1000 хүүхэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлгэнд авна
- schedule 2016 оны 8 сарын 24
- chat_bubble 0
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбоо, бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран "1000 цүнх challenge" аян зарлажээ.
Тэд гишүүн ББСБ-уудынхаа хандиваар 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болсон байна.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэх "толгой өвтгөсөн" их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа аж.
“Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачилгыг нийгэмд гарган, түгээхийг зорьсон” гэдгээ Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх ярьж байлаа.
Улаанбаатар хотод 150 гаруй ББСБ байдаг бөгөөд тэд бүгдээрээ "1000 цүнх challenge"-д нэгдэхээр болсон байна. Цаашид энэхүү аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
Улаанбаатар хот 379.419 өрхтэй, 1.3 сая гаруй хүн амтай, улаанбаатарчуудын 27.4 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийнхэн гэсэн ангилалд ордог байна.
Тэгэхээр энэ аян ч бас үр дүнгээ өгч, олон монгол хүний элгэн халуун сэтгэлийн хүчээр 1000 биш 10.000 цүнх болж, олон хүүхдийг баярлуулахыг ч үгүйсгэхгүй гэнэ.
"1000 цүнх challenge" аяны арга энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд болох бөгөөд 1000 хүүхдийн цүнх, хичээлийн хэрэгслийг гардуулан өгөх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...