Усэйн Болт Олимпын ес дэх алтан медалиа хүртлээ
- schedule 2016 оны 8 сарын 20
- chat_bubble 0
1Хөнгөн атлетикийн алдарт тамирчин Усэйн Болт тэргүүтэй Ямайкийн гүйгчид Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн буухиа гүйлтэд алтан медаль хүртлээ.
Усэйн Болт, Асафа Пауэлл, Йохан Блейк болон Никель Ашмидын дөрвөл 4x100 м-ийг 37.27 секундэд туулан алтан медаль хүртсэн байна. Ингэснээр Болт Риогийн Олимпоос гурав дахь алтан медалиа, Олимпоос нийтдээ ес дэх алтан медалиа хүртсэн байна.
Болт үүний өмнө Риогийн Олимпын 100 болон 200 метрт түрүүлээд байсан юм. Ингэснээр тэрбээр 100, 200 болон 4х100 м-т гурвууланд нь түрүүлэн “Бээжин-2008” болон “Лондон-2012”-ын амжилтаа давтлаа.
Харин Японы баг 4х100 м-т 37.60 секундээр хоёрдугаар байрт орсон бол АНУ-ын баг 37.62 секундээр гуравдугаар байрт орсон боловч хүрэл медалийг дөрөвдүгээрт байрт орсон Канадын багт өгсөн байна. Учир нь АНУ-ын багийн гүйгч Майк Рожерсоос буухианы саваа модыг Жастин Галтлин хэтэрхий эрт авсан гэж шүүгчид үзжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ /РИО-ДЕ-ЖАНЕЙРО. Xinhua/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...