Бээжин хотод очсон хүмүүс сонирхон зооглодог алдартай, сонирхол татам идээ, ундааг танилцуулъя
- schedule 2016 оны 7 сарын 27
- chat_bubble 0
Бээжин хот нь Хятадын өмнөд, умардын идээний онцлогуудыг багтаасан үзэсгэлэнт орон юм.
Та бүхэнд Бээжин хотод очоод заавал очиж сонирхох түүхэн дурсгалт газрууд болон жуулчдын сонирхлыг татдаг газруудынх нь талаар танилцуулсан.
Харин одоо Бээжин хотод аялж, амарч очсон хүмүүс сонирхон зооглодог алдартай, сонирхол татам, амттай хоол, ундааг танилцуулъя.
Бээжингийн шарсан нугас(北京烤鸭). Бээжинд очсон хүмүүс энэ хоолыг идэхгүй өнгөрдөггүй байна. Энэ хоол нь Бээжингийн нэрийн хоол гэдгээрээ дэлхийд алдартай.
Бээжингийн шарсан нугасыг сайн чанарын тарган нугасыг жимсний модны галаар шарж болгодог байна. Амт чанар сайтай, өөх нь холестрингүйгээрээ онцлог аж.
Танд энэ хоолыг Чон Жи Дэ(全聚德, Пянь И Фан(便宜坊, Да Дун(大董)зэрэг зоогийн газруудад идэхийг санал болгож байна. Эдгээр газрууд нь энэхүү хоолоороо алдартай юм. Та эдгээр газруудад бээжин нугасыг дунджаар 198 юаниар идэх боломжтой.
Чон Жи Дэ(全聚德) хэмээх зоогийн газар руу метроны II шугамаар яваад Өмнөд хаалганы(前门站) өртөөн дээр буугаад шууд очно.
Бээжингийн халуун тогоо(北京羊肉涮锅. Хонины махны халуун тогоог чанах арга нь өвөрмөц байдаг. Махаа навч хэлбэрээр зүсч давслаад, буцалсан устай гуулин тогоонд 10 секунд болгодог. Ингээд махаа жижиг жижгээр савласан байгаа хачиртай хольж зооглодог байна. Харин болгосон махаа гүнжидийн үрээр хийсэн соусанд дүрж иддэг байна. Энэхүү хоолыг нэг хүн 70-100 юаниар идэх боломжтой аж. Коу Фу Жиу халуун тогооны газар(口福居火锅) энэхүү хоолоорой алдартай юм.
Бээжингийн гурилтай шөл(炸酱面). Энэ хоол нь Бээжингийн өвөрмөц, нэртэй хоолуудын нэг юм. Ногоо ба давстай соусыг гурилтай хольж иддэг юм байна. Та энэ хоолыг 40-50 юаниар идэх боломжтой. Хай Ван Жиу(海碗居) хэмээх энэхүү хоолоорой алдартай хоолны газарт метроны X шугамаар Му Дан Юань өртөөнд(牡丹园站) буугаад очиж идэх боломжтой аж.
Буурцгийн шүүс(豆汁). Бээжингийн хүмүүс энэхүү ундааг уух дуртай байдаг байна. Энэ нь нэгэн зүйлийн ундаа жүүс л гэсэн үг аж. Энэхүү ундааг буурцаг шаргаагаад хийсэн байдаг болохоор онцгой үнэр, сонин амтаараа хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг байна.
Буурцгийн шүүсийг Хү Гөү Си Шо Чи(护国寺小吃) хэмээх гудамжинд очиж, 9 юаниар уух боломжтой. Энэхүү гудамж руу метроны IV шугамаар Пин Ань Ли хэмээх өртөөн(平安里站) дээр бууж очих аж.
Галзуу илжиг(驴打滚). Энэхүү идээг цагаан будаагаар буурцагны талхыг ороогоод, шар буурцагны талханд өнхрүүлж, нимгэн бүрхүүл үүсгэж хийдэг байна. Энэ нь илжиг үнсэн дээр өнхөрдөгтэй ижил үйлдэл юм. Тиймээс галзуу илжиг хэмээн нэрлэжээ. Галзуу илжиг хэмээх энэ идээ нь зөөлөн, наалданхай биш, их амттай байдаг байна.
Та Хү Гөү Си Шо Чи хэмээх гудамжинд(护国寺小吃) очиж буурцгийн шүүс уунгаа энэхүү идээг идэх боломжтой юм.
Чихэрлэг хуушуур(糖火烧). Энэ хоол нь хятад үндэсний уламжлалт идээний нэг юм. Бээжингийн хүмүүсийн өглөөний хоолны нэг бөгөөд 300 гаруй жилийн түүхтэй аж.
Чихэрлэг хуушуур нь анхилам үнэртэй, чихэрлэг амттай, зөөлөн, нааламдхай биш, настай хүнд их тохиромжтой хоол юм.
Та энэ хоолыг дээрх Хү Гөү Си Шо Чи(护国寺小吃) гудамжинд очиж 35 юаниар идэх боломжтой аж.
Шарсан ороомог(焦圈儿). Бээжингийн хятад үндэстний уламжлалт идээний нэгэн зүйл. Энэ нь шаравтар өнгөтэй, цагираг хэлбэртэй, жижиг боловч идэнгэтэй хоол аж.
Бээжингийн хүмүүс цуйван идэх буюу буурцгийн шүүх уухдаа шарсан ороомгийг иддэг заншилтай болсон байна.
Мөн л Хү Гөү Си Шо Чи хэмээх гудамжинд(护国寺小吃)оочиж 45 юаниар идэх боломжтой.
Бэлтгэсэн: Аля, Мэргэн, Наргил, Цэлмэг, Чэнмэн
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...