МАН-ын нарийн бичгийн дарга сайдад нэр дэвшинэ
- schedule 2016 оны 7 сарын 26
- chat_bubble 0
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас сайд болох эрх авсан Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ж.Цолмон, Ц.Цэнгэл нарын нэрийг түдгэлзүүлсэн.
Засгийн газрын дөрвөн яамыг толгойлохоор албан бусаар нэр дэвшигчид цөөнгүй байгаа. Энэхүү хэн хүнд олдоод байдаггүй албан тушаалын өрсөлдөөнийг хумих боломжийг тус нам олсон бололтой.
Тодруулбал, УИХ-ын зарим нэр бүхий гишүүд намын нарийн бичгийн дарга нарыг энэхүү дөрвөн сайдад нэр дэвшүүлэхээр болсон мэдээлэлтэй байна. Тухайлбал, Эрчим хүчний сайдад Х.Булгантуяа, Хүнсн, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад Д.Амарбаясгаланг сойхоор болсон аж. Энэхүү санал нь дэмжигдэх магадлалтай.
Тэд өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулахад хувь нэмэр оруулсан хүмүүс. Тэгээд ч Х.Булгантуяа, Т.Гантулга нар өнгөрсөн УИХ сонгуульд нэр дэвших квотоос татгалзсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...