Дорнодын Баян-Уулд гарсан түймэр унтраахаар 128 хүн ажиллаж байна
- schedule 2016 оны 5 сарын 27
- chat_bubble 0
Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумаас хойд зүгт 50 км-т/ ОХУ-аас хилийн 842 дугаар тэмдэгтээр ойн түймэр орж ирсэн байна. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авчэ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 54 иргэн, нийт 128 хүн түймэр унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн “Хутаг-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас долоон иргэн, нийт 19 хүн түймрийг унтраахаар ажиллажээ. Шуурхай ажилласны үр дүнд тавдугаар сарын 25-ны өдрийн 23:10 цагт түймрийг бүрэн унтрааж байгал орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...