Зовсон нэгнийг луйвардсан, задарсан Л.Байзада
- schedule 2016 оны 5 сарын 19
- chat_bubble 10
Тархнины саажилт хэмээн оношлогдсон нэг ой зургаахан сартай бяцхан О.Сувд охин болон охиныхоо төлөө шүрээр утасны дугаар нэхэж эмчилгээний зардлаа цуглуулж байгаа М.Наранмандах ээжид туслах хандивын аянууд өрнөсөөр байгаа. Саяхан О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт болж өнгөрсөн.
Энэхүү тоглолтыг Латиф сангийн сангийн тэргүүн, дуучин Л.Байзада хариуцан ажилласан боловч өнөөдрийг хүртэл тоглолтын орлогыг охины ээжид өгөөгүй байна. Энэ тухай О.Сувд охины ээж:
-Хүлээсэн өдөр ирсэн ч их санасан газар 9 шөнө хоосон гэгчийн үлгэр боллоо. 1000 билет борлуулна гэж тоглолт болохоос нэг сарын өмнө авчихаад тоглолт дуусаад бараг сар болох гэж байхад 700-800 билет буцсан гэж хэлэх юм. Тоглолтын өдөр санаа зовоод лавлахад "Билетний буцаалт байхгүй, санаа зоволтгүй, чиний данс руу билетний мөнгө сар сар гээд л орно" гээд байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг орсонгүй. Хүний мөс чанарыг таних талаар сайхан сургамж өгсөн ЛАТИФ сангийн тэргүүн дуучин Л.БАЙЗАДА-даа баярлалаа. 40 нас хүрэхдээ ийм эр хүн байдаг тухай ч зүүдлээгүй явсан надад хэзээ ч мартагдашгүй том сургамж боллоо. Надтай тооцоо нийлээгүй байж дахиад өөр саажилттай хүүгийн тоглолт хийнэ гээд постерийг нь гаргачихаад share хийлгээд явж байна лээ гэлээ.
Дуучин Л.Байзада одоогоор Б.Бат-Амгалан хэмээх хүүгийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар ирэх сарын 9-ний өдрийг товлосон байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...