Германы ордонд соёл урлаг, түүх дурсгалын бүтээлээр тэнхим байгуулна
- schedule 2016 оны 4 сарын 22
- chat_bubble 0
Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэнэ. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна. Энэхүү тэнхим нь Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг юм.
Үүнээс гадна Герман улстай хамтран Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохионо. Энэ хүрээнд дэлхийн орнуудад тархсан, Хархорум хоттой холбоотой түүхийн материал, соёлын өв, дурсгалыг нэгтгэн 2020 онд томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэлээ хийж байгаа аж.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...