Сургуульд суралцах тодорхойлолт захиаг хаанаас, хэнээс, хэрхэн авах вэ?
- schedule 2016 оны 2 сарын 23
- chat_bubble 0
Хавар болж байна. Дараагийн элсэн суралцах сургуулиа мэдэж хайж байж болох юм. Тиймээс бид гадаадын их, дээд сургуульд хэрхэн элсэн суралцах талаархи мэдээллийг ээлж дараагаар хүргэж байна.
Энэ удаад тэтгэлэг авахад чухал vvрэг гvйцэтгэдэг Recommendation Letter (Reference Letter ч гэж бас нэрлэдэг)-г хэрхэн бичих, юуг анхаарах талаар зөвөлгөө, мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.
Тодорхойлолт захиа ихэвчлэн сургуульд элсэх гэж байгаа эсвэл шинэ ажилд орох гэж буй хvмvvст хэрэгтэй болдог. Тодорхойлолт захиа гэдэг нь нэг талаас таныг бусад хvмvvс тодорхойлсон албан бичиг боловч нөгөө талаас та өөрийнхөө бусдаас ялгарах давуу, онцлог талуудаа уншигч хvнд танилцуулж байгаа явдал учир сайн бодож, төлөвлөж хийх хэрэгтэй. Манай их дээд сургуулиудад элсэхэд “элсэлтийн шалгалт” гэсэн нэртэй дан ганц оюуны чадавхийг дvгнэсэн шалгалтад тулгуурладаг. Гэтэл барууны өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал АНУ, Англи, Австрали зэрэг орнуудын сургуулиуд сурлагын дvнгээс гадна тухайн хvний зан байдал, удирдах чадвар, багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт зэрэг хувь хvнийг тодорхойлсон чадваруудыг ундэслэж элсvvлэх, мөн ямар нэгэн санхvvгийн тэтгэлэг олгох эсэхээ шийддэг юм.
Ихэнх сургуульд хандахад бакалаврын зэрэгт бол 1-2, мастер, докторын зэрэгт элсэн ороход 2-3 захиа шаарддаг. Ихэнхдээ сургууль бvр өөрийн гэсэн захианы загвартай байдаг, бас тодорхой дvрэм журмын дагуу тэр мэдээллийг явуулахыг шаарддаг. Тухайлбал, тодорхойлолт гаргуулж буй нэр дэвшигч тэр захианд юу бичигдсэнийг өөрөө унших эрхгvй байх гэх мэт. Учир нь энэ нь тодорхой хэмжээнд ёс суртахуун, хувийн бодол, бас бусад мэдээллийн нууцлалтай холбоотой байдаг. Тодорхойлолт захиаг тодорхойлолт бичсэн хvн нь өөрөө тухайн сургуульруу явуулах, эсвэл оюутанд дугтуйнд хийгээд гарын vсэг зурж битvvмжилж өгөхийг шаардах нь бий. Тиймээс тодорхойлолт бичvvлж байгаа хvндээ урьдаас бэлтгэсэн шуудангийн зардлыг нь төлсөн дугтуйг бэлтгэж өгөх хэрэгтэй байдаг.
Ихэнх тохиолдолд 3 төрлийн тодорхойлолт захиа шаарддаг:
1. Academic Letter буюу сургуульд сурч байсан байдлын тодорхойлолт. Энэхvv захиаг таньп өмнө нь хичээл зааж байсан, эсвэл сургалтын зөвөлгөө өгч байсан, судалгааны ажлууд дээр хамтарч ажиллаж байсан багш нар, ер нь таны оюуны чадавхи, суралцах чадвар зэргийг чинь сайн тодорхойлж чадах хvн байх хэрэгтэй.
2. Employment Letter буюу ажил эрхэлж байсан байдлын чинь талаар тантай хамт ажиллаж байсан, өөрийг чинь сайн мэдэх хvний тодорхойлолт юм. Энэ нь бакалаврын дараах сургалтууд буюу дипломын, мастерын, докторын сургалтанд хандаж буй хvмvvст чухал байдаг. Учир нь сургууль ажлын туршлагатай, судалгааны ажил хийхэд онол, практикийг хослуулж, vр бvтээлтэй ажиллах чадвартай хvнийг элсvvлэхийг хvсдэг.
3. Professional Letter буюу хамт ажилладаг, эсвэл өөрийг тань мэргэжлийн тvвшинд vнэлж чадах, сайн мэдэх хvний захиа. Гэхдээ энэ нь таны өөрийн найз эсвэл хамаатны хvн байх нь зохимжгvй бөгөөд тухайн харилцаанаас шалтгаалж мэдээллийн vнэн бодит байдал алдагдахад хvрч болдог.
Захиаг хэрхэн бичих талаар өгсөн журмыг сайн мөрдөх хэрэгтэй. Хичнээн сайн захиа байсан ч тухайн сургуулийн шаардсан байдлаар бичээгvй бол хулээн авахгvйгээс гадна өргөдлийн бичиг баримт дутуу гэж тооцогдож сургуульдаа орж чадахгvй, тэтгэлэг авч чадахгvй болох явдал гарч болох тул анхааралтай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Тодорхойлолт авах гэж байгаа хvн чинь зав муутай байдаг учир захианд хэрэг болж магадгvй мэдээллийг урьдчилаад хангаж өгч болно. Vvнд дараах мэдээллvvд орвол сайн.
- Резюме эсвэл Curriculum Vitae буюу CV. Vvнд боловсрол, ажлын туршлага, хэлний болон компьютерийн чадвар, сонирхол, шагнал урамшуулал, олон нийтийн байгууллагын гишvvнчлэлийн байдал зэрэг мэдээлэл ордог
- Төгссөн сургууль, мэргэжил, авч байсан дvнгийн жагсаалт
- Мэргэжлийн, сайн дурын дадлага, судалгааны ажил хийж байсан эсэх
- Төсөл хэрэгжvvлж байсан эсэх, тийм бол тэрний талаарх мэдээлэл
- Илтгэл тавьж байсан бол илтгэлийн талаарх мэдээлэл, илтгэлийн хуулбар
- Шагнал урамшуулал, тэтгэлэгт хамрагдаж байсан эсэх
- Мэргэжил, ирээдvйн зорилго, мөрөөдөл
- Сонирхол, хичээл, ажлаас гадуур хийдэг зvйлс
- Ямар сургуульд хандаж байгаа талаар, яагаад тухайн сургуулийг сонгосон тухай
- Тухайн тодорхойлолтыг явуулах хамгийн сvvлийн хугацаа
- Тодорхойлолт бичих дvрэм зааврыг хавсаргах зэрэг мэдээллийг тухайн захиа бичиж байгаа хvндээ өгвөл тэр хvний ажлыг илvv хөнгөвчилж өгнө гэсэн vг. Тэр хvн таны тухай бугдийг мэдэж байгаа гэж бодож болохгvй. Захиа авах хvсэлт, мэдээллээ 2-3 долоо хоногийн өмнө өгөх хэрэгтэй, мөн утсаар эелдэгээр сануулж байвал зvгээр.
Тодорхойлолт бичvvлэх хvнээ зөв сонгох хэрэгтэй. Та бусдаас юугаараа ялгарах вэ, ямар хvн бэ гэдэг чинь энэ захианаас харагдах учир сайн тодорхойлолт өгч чадахгvй хvнийг сонговол та өөрөө л хохирно. Тиймээс таныг сайн мэдэх, бас бичгийн соёл сайтай хvнийг сонгох хэрэгтэй. Ерөнхийдөө тодорхой хэмжээнд нийгэмд байр сууриа эзэлсэн, нэр хvндтэй хvн байвал захианы хvчийг нэмэгдvvлдэг талтай.
Тухайн хvндээ ямар сургуульд хандаж байгаа, ямар тэтгэлэг хvсч байгаа зэргээ тайлбарлаж, ямар зvйлс дээрээ анхаарах вэ гэдгийгээ сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө талаар сайн юм бичихдээ ерөөс ичих хэрэггvй, ичлээ гээд та юунд ч хvрэхгvй, ямар ч ашиггvй. Гэхдээ хий хоосон, vндэслэлгvй магтаал бичих нь бас утгагvй.
- Зарим хvмvvс “Өөрөө бичээд ир, гарын vсэг зураад өгье” гэж хэлж магадгvй. Битгий гайхаарай! Хэрэв ингэсэн тохиолдолд даруу зан гаргалгvйгээр дараах зvйлсийг бичиж болно.
- Өөрийн авьяас чадвар, бусдаас ялгарах чанарууд. Тухайлбал цаг барих, удирдах чадвар, найдлагатай байдал, чөлөөт сэтгэхvй зэрэг олон зvйлс орж болно
- Амжилт, ололтоо хоосон магталгvйгээр илэрхийлэх
- Тухайн нөхцөлд таарсан сайн чанар, авьяасаа бич. Гэхдээ аль болох vг vсгийн алдаагvй, мэргэжлийн тvвшинд бичих хэрэгтэй.
- Ийнхvv бичсэн захиаг тань өөрчлөөд гарын vсэг зурах байдлаар зарим хvмvvс бичихийг хvсдэг. Ингэх нь ч хялбар, гэхдээ тухайн хvний санааг сайн оруулж чадахгvй гэдгээрээ дутагдалтай болдог. Хэрэв захиа бичиж өгөхийг асуухад эргэлзсэн байдалтай байвал эелдэгээр баярлалаа гэж хэлээд өөр хvнд хандах хэрэгтэй.
Тодорхойлолт захиа ерөнхийдөө 3 хэсгээс бурдэж болно:
Introduction. Энэ нь захианы эхний хэсэг бөгөөд тодорхойлолт гаргаж байгаа хvн нь өөрийгөө товч танилцуулаад нэр дэвшигчийг хэр удаан мэдэх, тvvний талаар өөрийн ерөнхий бодлоо бичнэ.
Body. Захианы гол хэсэг буюу нэр дэвшигчийн бусдаас ялгарах нэг сайн талыг дурьдаад тvvнийгээ жишээгээр тайлбарлана. Сайн чанаруудаа хамгийн чухлаас нь эхлэн дэс дараалалтай бичнэ.
Conclusion. Тухайн сургуульд, эсвэл тэтгэлэгт нэр дэвшигч нь тохирох хvн гэдгийг батлан хэлж, илvv мэдээлэл авахыг хvсвэл холбоо барихыг хvснэ. Гарын vсэг зурахаа мартаж болохгvй.
Захиа бичсэн хундээ утсаар, и-мэйлээр, эсвэл шуудангаар баярлаж талархсанаа заавал илэрхийлэх хэрэгтэй. Ингэснээр та тэр хvний цаг, хөдөлмөрийг vнэлж, мөн цаашид ч тодорхойлолтоо бичvvлэхэд дөхөмтэй болно. Захианы хэмжээ 1-2 хуудас байхад болно. Хэтэрхий нуршуу эсвэл хэтэрхий богино байж болохгvй.
Тодорхойлолт захианд гардаг нийтлэг алдаанууд:
- Vг, vсэг, найруулгын алдаа. Захиа бичсэн хvнийг дvгнэдэггvй ч гэсэн алдаа мадагтай захиа уншигчид таны талаар сайн төсөөлөл хvргэхгvй л болов уу.
- Хоосон магтах. Vндэслэлээ бичихгvйгээр магтвал магтаалын сайхан vгсийн цуглуулга л болж хувирна. Хvний сайн талыг давамгай бичихээс гадна тухайн сургуульд ороод сурч болох, өөрийгөө хөгжvvлэх боломжтой зvйлсийг эерэг уур амьсгалаар бичих хэрэгтэй. Энэ захиагаар таныг таньж мэдэж, дvгнэх гэж байгаа учир аль болох өөрийн тань онцлог, давуу талыг харуулсан жишээ , хувийн тvvх зэргийг оруулах хэрэгтэй. Хvний сэтгэлд vлдмээр бичвэл олон мянган нэр дэвшигчдээс ялгарна гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Буруу хvн сонгох. Хvн олдохгvй болохоор нь тухайн зорилгод нийцэхгvй хvнээр бичvvлдэг, тэр нь захианы чанарыг муутгах тал тvгээмэл.
Тодорхойлолт захиа бичихдээ дараах зvйлсийг анхаарна уу:
- Тодорхойлолт бичих хvн тань таныг сайн мэддэг, сайн бичдэг байх хэрэгтэй
- Тодорхойлолт гаргагч нь тухайн зорилгод тохирсон байх. Тухайлбал, англи хэлний чиглэлээр тэтгэлэг хvсч байгаа хэрнээ биологийн багшаас тодорхойлолт авах нь зохисгvй
- Захианыхаа хувийг авах хэрэггvй. Тодорхойлолт бичсэн хvн чинь өгье гэсэн ч авахгvйгээр, шууд тухайн хvнээс сургуульруу илгээсэн байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Учир нь уншиж байгаа хvн тань тухайн тодорхойлолтын vнэн бодит байдал дээр эргэлзэж эхлэх талтай.
- Таныг сайн мэддэг болохоо жишээ, хувийн тvvх, баримтаар батлах. Ер нь өргөдлийн маягт, резюме дээр байхгvй мэдээллийг тодорхойлолт захианаас хайж байдаг.
- Хэтэрхий богино, эсвэл бусад шалтгаанаар бичсэн, захиагаа тухайн нөхцөлд тааруулах гэж оролдож болохгvй. Мөн нэр дэвшигчийн тухай биш, харин тодорхойлогч, нэр дэвшигч хоёрын харилцааны талаар нуршсан, өнгөрснийг дурдьсан (аль болох одоогийн байдал, ирээдvйн төлөвийг бичих хэрэгтэй) янзтай байвал амжилтанд хvрч чадахгvй
- Шvvмжлэл байж болох боловч буруу сэтгэгдэл төрvvлэхээс зайлсхийх хэрэгтэй. Аль болох өсч, дээшлэх боломжтой гэдэг талаас нь бичсэн нь дээр болов уу.
Хэрэв та АНУ-д сурах гэж байгаа бол Монгол, Америк соёлын ялгаа, хvнийг vнэлэх vнэлэмжийг ойлгох хэрэгтэй. Америкчууд хувь хvний онцлог, бусдаад ялгарах чадвар, юманд шvvмжлэлттэй хандах байдал, бусдыг удирдах чадвар, сайн дураараа нийгэмдээ vйлчилдэг, чөлөөт цагаа бусдын сайн сайхны төлөө зарцуулдаг зэрэг чанаруудыг ихэд vнэлдэг. Тиймээс та уран сэтгэмж, ургуулан бодох чадвараа ашиглан АНУ-ын соёл, сэтгэхvйд тааруулан өөрийгөө танилцуулж чадвал сургуульд тэнцэх, тэтгэлэг авах илvv боломжтой болох юм.
Монгол оюутнуудын хувьд АНУ-д тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, бусдаас ялгарах боломжууд олон байдаг. АНУ-ын их сургуулиуд аль болох олон vндэстэн, олон ургальч vзлийг дэмждэг учир улс улсын оюутнуудыг авахыг хvсдэг, монгол оюутнууд тэр бvр байдаггvй учир өргөдлийн материалуудыг илvv сонирхож уншдаг, анхааран хvлээн авдаг тал ажиглагддаг. Гэхдээ хэдий давуу талтай ч бусдаас ялгарах чадвар, зорилгоо зөвөөр илэрхийлэх нь чухал.
Хөгжингvй буурай буюу Монгол шиг орнуудад тусламж болох зорилгоор санхvvгийн тэтгэлэг олгодог. Гэхдээ тухайн хvний эргэж эх орондоо очих эсэх ирээдvйн зорилго нь хааш чиглэснийг анхааран vздэг. Ихэнх оюутнууд улсын болон сургуулийн тэтгэлгээр сурчихаад АНУ-д vлдэж, амьдрахыг хvсдэг. Гэтэл тэр хvмvvсийн сурсан мэргэжил, мэдлэг нь АНУ-д гэхээсээ өөрийнх нь оронд илvv эрэлт хэрэгцээтэй байдаг. Тиймээс өөрийн зорилго, мөрөөдлөө аль болох Монгол улсынхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зориулах, Монголд ирээд яг ямар зvйл хийх хvсэлтэй байгаагаа тодорхой хэмжээнд тодорхойлогчоороо дамжуулан ойлгуулах нь чухал. Нөгөө талаас тухайн сургууль танд тэтгэлэг олгосноор та сургууль болон орон нутгийн амьдралд яаж өөрийн хувь нэмрийг оруулах, сургууль таныг авснаар ямар сайн өөрчлөлтvvд болж болох талаар тодорхойлолт захиагаараа дамжуулан ойлгуулах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд тухайн уншигч, сонгох хорооныхон таны тодорхойлолт захиаг уншаад vнэхээр энэ хvнийг авснаар тэр хуний амьдралд маш том эерэг өөрчлөлт гараад зогсохгvй Монгол улсын хөгжилд томоохон хөрөнгө оруулж байгаа гэдгийг ойлгох нь чухал юм. Харин vvнийг гагцхvv таны авьяас л мэдэх хэрэг болов уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...