Нэрийн хуудас Хятадаас гаралтай
- schedule 2015 оны 5 сарын 19
- chat_bubble 0
Нэрийн хуудасны түүх нь эртний Хятад улсаас гаралтай гэж үздэг. Энэ нь МЭӨ II-III зуунаас эхтэй. Эртний Хятадын түшмэдүүд хааны тусгай тушаал, захирамжийн дагуу хувийн мэдээллийг агуулсан нэрийн хуудастай байсан ба энэ нь улаан картон цаасан дээр бүхий л мэдээллийг багтаасан байжээ. Эртний Хятадын нэрийн хуудасны загвар нь хатуу журмыг баримталдаг байсан байна.
Хятадын баруун хэсгийн Хуаншиянь мужийн Чянсу тосгонд 21,5х6,5 см хэмжээтэй модоор хийсэн нэрийн хуудас олдсон байна. Үүнээс гадна нэрийн хуудсыг түшмэдүүдийн нас барах үеэр ч солилцдог(шашны ёс жаягийн дагуу) байжээ.
Албан ёсны түүхэн хуудсанд анх Францын XIV Людовик хаан нэрийн хуудсыг албан ёсоор хэрэглэхийг хуульчлан баталсан байна. Нэг талаараа нэрийн хуудас нь тухайн хүний нийгмийн ямар гаралтайг нь тодорхойлдог байсан ба дундаж язгууртнаас дээш хүмүүс нэрийн хуудастай байхыг шаарддаг байжээ.
Нэрийн хуудас гэдэг нь Visite гэдэг Франц үгнээс гаралтай.
Нэрийн хуудсыг өргөнөөр хэрэглэх үе нь Германд 1786 онд байсан. Нэрийн хуудас нь тухайн хүний сурталчилгаа байдаг байсан бөгөөд Германы язгууртнууд Францын туршлагаас авсан гэж үздэг. Ингэж нэрийн хуудас нь нийгмийн дээд, дунд, доод шатны гэж ялгаварлахгүйгээр хэрэглэгдэх боломжтой болжээ.
XVI-XVII зууны үед гүн даралтын хэвлэлээр Италийн Флоренцийн иргэд ашигладаг байжээ. Энэ нь хэвлэл гэдэг зүйл Италид хүчтэй хөгжиж байсны илэрхийлэл бөгөөд нэрийн хуудас энэ улсад урлаг болтлоо хөгжсөн байна. Нэрийн хуудсыг тусгайлан бэлтгэгдсэн мастерууд хэвлэж, бүтээдэг байжээ.
Фото зурагчид нэрийн хуудасны хэвлэлд өөрийн гэсэн түүхийг үлдээсэн байдаг. 1854 онд Адольф-Эжен Диздери 4 камерийн зураг авалтаар нэрийн хуудсыг бүтээж эхэлжээ. Энэ нь 3.25-1.125 инч нэрийн хуудаснуудыг хийдэг байжээ. Уг зурагт хуудас нь нэрийн хуудас болох бөгөөд ойролцоогоор 4 доллараар борлуулагддаг байсан гэсэн мэдээлэл байдаг байна. Диздери нь тухайн үед сая саяар тоологдох орлоготой байсан бөгөөд тийм хэмжээгээр ч зарлагаддаг байжээ. Диздери янз бүрийн шинэлэг санаа сэддэг байсан байна. Иймдээ ч цаг үетэй уралдаж үнэ цэнэ нь алдаж байгаа бизнесийг босгохын төлөө чамгүй хичээсэн гэдэг.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...