“Мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхи авч явж байгаад баригджээ
- schedule 2015 оны 2 сарын 6
- chat_bubble 0
Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны хамтын ажиллагааны хүрээнд хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна.
Энэхүү ажиллагааны үр дүнд нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын иргэн Б, М, Т нар нь Буянт-Ухаа хилийн боомтоор ойролцоогоор 20 гр “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхи болон тэдгээрийг татаж мансуурахад хэрэглэдэг зориулалтын хэрэгслүүдийг авч гарахыг завдсаныг илрүүлжээ. Мөн иргэн Л нь хоёрдугаар сарын 1-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гр “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхийг биедээ болон ачаа тээшиндээ нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...